2010 оны 2 дугаар сарын 2-ны өдөр ХХААХ-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газраас манайд болж буй зудын холбогдолтой асуудлаар брифинг зохион байгуулав. Тус хөтөлбөрөөс тараасан урилгаар 20 орчим голчлон Европын орны болон ОУБ-ын төлөөлөгч нар, дипломатууд оролцсон юм. Уулзалтад Элчин сайд Ц. Сүхбаатар оролцож, зудын талаар тайлбар өгч, тавьсан асуултад хариулав.
Энэхүү брифинг нь Монголд болж буй зудтай холбогдуулж шуурхай болоод хүмүүнлэгийн тусламж үзүүлж буй гадаадын орнууд ба ОУБ-ын хамтарсан арга хэмжээнүүдийн талаар мэдээлж, нэмэлт туслалцаа, дэмжлэг олох зорилготой зохиогдсон болно. |