www.mongolembassychina.org Монгол  |  English  |  中文
 
 
 
 
 

Open government
Төрийн байгууллагууд
President


Home » News » Элчин сайдын яам
“Монгол махны экспорт” сэдэвт арга хэмжээ
Author: Гэрэлт-Од    Date: 2010.01.14 - 05:17

2010 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайн БНХАУ-д хийж буй айлчлалын хүрээнд “Монгол махны экспорт” сэдэвт арга хэмжээг Монгол Улсын ЭСЯ-нд зохион байгуулав. Арга хэмжээнд Монголын талаас ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, МХЕГ-ын дэд дарга Д.Гүньбазар, Монголын махны холбооны гүйцэтгэх захирал М.Лхачинбал, Мах судлалын хүрээлэнгийн захирал Л.Ганпүрэв нар оролцон Монгол махны экспорт, мал эмнэлэг, хорио цээрийн хяналтын тухай танилцуулж оролцогчдын сонирхсон асуудлаар харилцан санал солилцов.

 Уг арга хэмжээнд Монголын мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 10 гаруй компаний төлөөлөгчид, Хятадын 50 гаруй аж ахуйн нэгжүүд, холбогдох албаны хүмүүс, Бээжинд суугаа Ази, Ойрхи дорнодын 20 гаруй ЭСЯ-ын дипломатууд оролцож монголын талын мах экспортлогчдтой холбоо тогтоон, монголоос мах, махан бүтээгдэхүүн экспортлоход учирч буй бэрхшээлийн талаар ярилцаж, тэдгээрийн арилгах арга замыг хамтаар хэлэлцсэн нь энэхүү уулзалтын гол онцлог болов. Мөн уулзалтын үеэр Монголын мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүний амталгаат үзэсгэлэн болсон нь оролцогчдын анхаарлыг татсан, таашаалд нийцсэн үйл явдал боллоо.

 Энэхүү уулзалт нь нь Монголын аж ахуйн нэгжүүдийг хятадын болон гадаадын түншүүдтэй холбох, Монгол Улсаас мах экспортлох чиглэлд явуулж буй бодлого, үйл ажиллагааг сурталчлах, хүндрэл бэрхшээлээ хамтран ажилладаг талуудтайгаа хэлэлцэх, хамтын хүчээр шийдвэрлэх, улмаар ирээдүйн хамтын ажиллагаагаа төлөвлөн зохион байгуулахад түлхэц үзүүлсэн чухал арга хэмжээ боллоо.

492 hits    Back    Send to friend    Printing news