www.mongolembassychina.org Монгол  |  English  |  中文
 
 
 
 
 

Links

Open government
Төрийн байгууллагууд
president_elbeg.gif


Home » News » Элчин сайдын яам
Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар 2010 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр БНХАУ-ын дарга Ху Жиньтаод итгэмжлэх жуух бичгээ барив
Author: Гэрэлт-Од    Date: 2010.01.14 - 05:10

                      

                        Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар 2010 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр БНХАУ-ын дарга Ху Жиньтаод итгэмжлэх жуух бичгээ барив.

Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа БНХАУ-ын дарга Ху Жиньтао Элчин сайд Ц.Сүхбаатарыг хүлээн авч уулзан, хоёр улсын харилцааны хөгжлийн талаар ярилцав. 

Хоёр улсын харилцаа шинэ жаранд шилжин орж буй үед БНХАУ-д Элчин сайдаар ажиллах хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүрэг ноогдсонд баяртай байгаагаа Элчин сайд Ц.Сүхбаатар илэрхийлээд Монгол, Хятадын харилцаа, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж байгааг бүрэн дүүрэн ашиглаж, хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахын төлөө хүч чармайлтаа дайчилж ажиллахаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ху Жиньтао даргад уламжилж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ онд өмнөд хөрш БНХАУ-д айлчлах эрмэлзэлтэй байгааг илэрхийлэв. Түүнчлэн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаог Монгол Улсад ойрын хугацаанд айлчилна гэж монголын тал хүлээж буйг нотлов.

Хятадын тал Монгол, Хятадын харилцаанд өндөр ач холбогдол өгдөг, Монгол Улстай харилцах харилцаа нь  хөрш орнуудтай харилцах харилцаанд тэргүүлэх нэг байр суурь эзэлдгийг БНХАУ-ын дарга Ху Жиньтао тэмдэглээд хил залгаа орших газарзүйн байрлалын давуу талаа бүрэн ашиглаж хоёр талын харилцааг бүх чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэхийг эрмэлзэж байдгийг тэмдэглэв. Тэрээр мөн хятадын тал хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахын төлөө, Монгол Улстай мөнхийн сайн хөрш, сайн найз, сайн түнш байх бодлогоо тууштай барьдагаа онцлон тэмдэглэв.
437 hits    Back    Send to friend    Printing news