Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны жаран жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас “Найрамдал, хамтын ажиллагааны нэгэн жаран” номыг эрхлэн гаргав.
Дипломат харилцаа тогтоосноос хойшхи хоёр улсын харилцааны 60 жилийн хөгжил, өрнөлийг гэрэл зураг, түүхэн баримт болон харилцаа, хамтын ажиллагаанд гар бие оролцож явсан, эдүгээ оролцож байгаа элчин сайд нар, мэргэжлийн болон ардын дипломатуудын дурсамжийг түшиглэн харуулсанд уг номын үнэ цэнэ, ач холбогдол оршино.
Хоёр талын харилцааны түүхтэй холбоотой 400 гаруй гэрэл зураг, 100 орчим түүхэн материалыг багтаасны зэрэгцээ монгол, хятад хос хэлээр бүтээсэн энэхүү ном нь Монгол, Хятадын харилцааг сонирхон судлагч хэн бүхний гаран авлага болох болов уу хэмээн найдаж байна. |