www.mongolembassychina.org Монгол  |  English  |  中文
 
 
 
 
 

Links

Open government
Төрийн байгууллагууд
president_elbeg.gif


Home » News » Элчин сайдын яам
Монгол-Хятадын дипломат харилцааны 60 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт Бээжин хотноо болов
Author: BG    Date: 2009.10.14 - 23:24

Энэхүү хүлээн авалтыг нээж БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд С.Батболд, БНХАУ-ын Гадаад орнуудтай найрамдлаар харилцах нийгэмлэгийн дарга Чэнь Хаосу нар үг хэлэв. Хүлээн авалтад БХАТИХ-ын Байнгын хорооны Дэд дарга Исмайл Тиливалди, ГХЯ-ны дэд сайд У Давэй, Бээжин дэх ДТГ-ын тэргүүнүүд болон хоёр талын харилцаанд идэвхтэй оролцоо бүхий БНХАУ-ын төрийн болон төрийн бус байгууллагын 300 орчим төлөөлөгчид оролцов. Хүлээн авалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсад суух Элчин сайд асан Гао Шумао, БНХАУ-ын Худалдааны яамны Гадаад тусламжийн газрын дэд дарга Сай Данся, өндөр настан Лифэнхуа нарыг “Найрамдал” медалиар шагнасныг Гадаад харилцааны сайд С.Батболд гардуулав. Түүнчлэн хоёр талын харилцаанд оруулж буй хувь нэмрийг үнэлж “Гадаад харилцааны сайдын өргөмжлөл”-ийг БНХАУ-ны ГХЯ-ны Консулын газрын дарга Вэй Вэй болон Шүүх яамны Гадаад харилцааны хэлстийн 2-р тасгийн дарга Жан Сяоминь нарт өгөв. Уг хүлээн авалтад Ардын жүжигчин Ц.Батчулуун удирдаачтай “Морин хуурын чуулга”-ыг урьж тоглуулан, Ардын жүжигчин А. Долгор, С. Чимидцэеэ нарын Монгол, Хятадын нэрт уран бүтээлчид ая дууны мэндчилгээ дэвшүүлэв.
687 hits    Back    Send to friend    Printing news