Хоёр орны дипломат харилцааны 60 жилийн ойд зориулан Монгол Улсын ЭСЯ, Хятадын Уран бичээчдийн нийгэмлэгтэй хамтран гаргасан “Монгол, Хятадын уран бичлэгийн үзэсгэлэн”-г БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны Академид нээв. Нээлтийн ажиллагаанд Гадаад харилцааны сайд С.Батболд, Элчин сайд Г.Батсүх, БНХАУ-ын ГХЯ-ны дэд сайд Ли Жинхуа, Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга Н.Жанцанноров, Хятадын Уран бичээчдийн нийгэмлэгийн дэд тэргүүн Жао Чанчин нар оролцон тууз хайчилж, албаны бусад хүмүүсийн хамт үзэсгэлэнг үзэж сонирхов. |