КОНСУЛЫН МЭДЭЭЛЭЛ, ЛАВЛАГАА
Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс дараахь үйлчилгээг үзүүлж байна.
- БНХАУ-ын болон гадаадын иргэдэд Монгол улсад зорчих виз олгох
- Нотариатын үйлчилгээ
- Буцах түр үнэмлэх олгох
- Төрсний гэрчилгээ олгох
- Гэрлэлтийн гэрчилгээ олгох
- Гадаад паспортын захиалга авах
- Гадаад паспортын хугацаа сунгах
Утас: 86-10-65321203 -/106,108,120/
Факс: 86-10-65326216
И-мэйл хаяг: consul@mongolembassychina.org
Танд баярлалаа.
ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС
МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ЭСЯ
1. БНХАУ-ЫН ИРГЭДЭД МОНГОЛ УЛСАД ЗОРЧИХ ВИЗ ОЛГОХ
Визийн мэдүүлэг хүлээн авах цаг:
Даваа – Баасан гаригуудад 08.30- 11.00 цагийн хооронд
Монгол Улсын болон БНХАУ-ын нийтийн баярын өдрүүдэд амарна.
Хаяг:
Монгол улсын ЭСЯ-ны Консулын хэлтэс
Бээжин хотын, Чаояанг дүүрэг,
Жиэнгуомэнвай, Сиүшүй гудамжны 2 тоот
Холбоо барих утас: +86-10-65321203 - 106,108, 120
Факс: +86-10-65326216
И-мэйл: ariunbold@mongolembassychina.org
МОНГОЛ УЛСАД ЗОРЧИХ ВИЗ
БНХАУ-ын Дипломат, Албан болон Албаны зориулалт бүхий энгийн паспорттай иргэд Монгол улсын нутаг дэвсгэрт визгүйгээр зорчих буюу дамжин өнгөрч болно. Хувийн энгийн паспорттай иргэд Монгол улсад зорчих болон дамжин өнгөрөхдөө виз мэдүүлнэ.
БНХАУ-ын Хувийн энгийн паспорттай иргэд Монгол улсад зорчих виз мэдүүлэхдээ дараахь бичиг баримтыг бүрдүүлсэн байна. Үүнд:
- Монгол талын компани болон албан газрын урилга. Урилга бүхий албан захидалд дараахь мэдээллийг оруулсан байна :
- Урьж буй байгуулагын албан тушаалтны овог нэр, албан тушаал, албан газрын хаяг, утас, факсын дугаар
- Тухайн уригдаж буй хүний овог нэр, паспортын дугаар, төрсөн он сар өдөр, албан байгууллагын нэр, албан тушаал
- Урьсан шалтгааныг тайлбарласан товч тайлбар, зорчих хугацаа
- Урьж буй компаний хаяг, утас, факсын дугаар бүхий албан бланкан дээр бичигдсэн байна.
- Хамгийн багаар тэмдэглэл хийгээгүй нэг бүтэн хуудас бүхий доод тал нь 6 сарын хугацаанд хүчинтэй байх паспорт
- Паспортын зориулалтаар авахуулсан цээж зураг 1 ширхэг
- Виз хүсэх анкет бөглөх /ЭНД ТАТАЖ АВАХ/
- Визийн үйлчилгээний төлбөр
Монгол улсад Зорчих виз нь олгосон өдрөөс эхлэн 90 хоногийн хугацаанд хүчинтэй бөгөөд , Монгол улсад 30 хүртэл хоног байх эрхтэй.
ДАМЖИН ӨНГӨРӨХ ВИЗ
1. Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч, дараагийн оронд нэвтрэх хүчин төгөлдөр виз
2. Хамгийн багаар тэмдэглэл хийгээгүй нэг бүтэн хуудас бүхий доод тал нь 6 сарын хугацаанд хүчинтэй байх паспорт
3. Паспортын зориулалтаар авахуулсан цээж зураг 1 ширхэг
4. Галт тэрэг эсвэл онгоцны билетийн хуулбар
5. Виз хүсэх анкет бөглөх /Энд татаж авах/
6. Визийн үйлчилгээний төлбөр
Дамжин өнгөрөх виз нь олгосон өдрөөс эхлэн 90 хоногийн хугацаанд хүчинтэй бөгөөд , зорчих тээврийн хэрэгслээс хамааран 2-5 хоног байна.
АЖИЛЛАХ, СУРАЛЦАХ ЗОРИЛГООР ЗОРЧИГСОД:
Ажиллах, суралцах зорилгоор Монгол улсад урт хугацаагаар амьдрах иргэд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх албаны дагуу орох виз авна. Энэхүү зөвшөөрөл, урилга ЭСЯ-нд ирсэн эсэхийг Консулын визийн ажилтнаас лавлаж болно.
ИРГЭД ХАРИЛЦАН ВИЗГҮЙ ЗОРЧИХ ОРНУУД
Дараахь орны иргэд Монгол улсад заасан хугацаанд визгүй зорчих эрхтэй.
Израиль 30 хоног
Малайз 30 хоног
Филиппин 21 хоног
БНАСАУ 30 хоног
Казахстан 30 хоног
Сингапур 14 хоног
Чили 30 хоног
Куба 30 хоног
Киргиз 90 хоног
Азербайжан, Беларусь, Молдав, Таджик, Туркмен, Украин, Гvрж 90 хоног
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ
Монгол улсын иргэний гадаадад төрсөн 16 хүртэлх насны хүүхэд Монгол улсад зорчих бол визийн хураамжаас чөлөөлөгдөж, харин визийн хуудасны үнэ болох 45 юань төлнө. Бүрдүүлэх бичиг баримт:
- Доод тал нь 6 сарын хугацаанд хүчин төгөлдөр гадаад паспорт
- Эцэг, эхийн паспортын хуулбар
- Төрсний гэрчилгээний хуулбар
- Зураг /3*4 хэмжээтэй/ – 1 ширхэг
2. НОТАРИАТЫН ҮЙЛЧИЛГЭЭ
- Паспорт, төрсний гэрчилгээ зэрэг биеийн байцаалт, хаягийн тодорхойлолт, банкны магадлагаа, диплом, жолооны ба мэргэжлийн үнэмлэх зэрэг баримт бичгийн орчуулгыг нотариатаар баталгаажуулах үйлчилгээг консулын хэлтэс явуулна.
Орчуулгын баталгаа гаргуулахын тулд уг баримт бичгийн эх хувь болон орчуулгыг ирvvлнэ.
Баримт бичгийн үнэн зөвийг нотариатаар баталгаажуулахын тулд уг баримт бичгийг эх хувиар нь ирүүлэх шаардлагатай.
Нотариатын үйлчилгээний хураамж: нэгж бичиг баримт бvрт 50 юань. Нэгж бичиг баримт бvрийг гурав хvртэл хувиар баталгаажуулж болно.
Нотариатын үйлчилгээ нь ямарваа шинэ бие даасан тодорхойлолт гаргахгvй, гагцхvv тодорхойлж буй баримт бичгийн орчуулга үнэн зөв болохыг, эсвэл уг өргөдөл нь гарын үсэг зурсан хvнийх мөн болохыг, тамга гарын vсэг нь үнэн болохыг баталгаажуулах жишээтэй юм.
Байр орон сууц захиран зарцуулах тухай Итгэмжлэлийг тус ЭСЯ дээр баталгаажуулж байгаа ба хөрөнгийн өмчлөлийн эрх шилжүүлэхтэй холбоотой энэхүү үйлчилгээг хийлгэхдээ консулын хажууд өөрийн гараар бичиж баталгаажуулдаг .
Алс муж улс, хотод амьдардаг хүмүүс ЭСЯ дээр биеэр ирэх боломжгүй тохиолдолд Итгэмжлэл, паспорт, бусад шаардагдах материалыг шуудангаар хүргүүлсэний дараа консултай утсаар харилцаж, асуудлыг шийдвэрлэх замыг хамтран хайх боломжтой.
3. БУЦАХ ТҮР ҮНЭМЛЭХ ОЛГОХ
Буцах түр үнэмлэхийг БНХАУ-д зорчин явах үедээ паспортоо үрэгдүүлсэн, гэмтээсэн иргэдэд олгож болно.
Бүрдүүлэх баримт:
- Монгол улсын иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбар
- Паспортоо үрэгдүүлсэн тухай Цагдаагийн газрын /тухайн орон нутгийн/ тодорхойлолт
- Тус ЭСЯ-ны Консулын хэлтэст хандсан Буцах түр үнэмлэх хүсэх өргөдөл /Энд татаж авах/
- Цээж зураг 2 ширхэг /3*4 хэмжээтэй/
- Буцах түр үнэмлэхийн төлбөр 300 юань
ТӨРСНИЙ ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ
Төрсний гэрчилгээг БНХАУ-д төрсөн хүүхдэд эцэг, эхийн хүсэлтээр олгоно.
Бүрдүүлэх бичиг баримт:
- Эцэг, эхийн иргэний үнэмлэх болон гадаад паспорт
- Гэрлэлтийн гэрчилгээ эсвэл баталгаатай хуулбар
- Хүүхэд төрсөн тухай эмнэлэгийн бичиг
- Зураг /3*4 хэмжээтэй/ 1 ширхэг
- Анкет бөглөх
- Хураамж 350 юань
ҮНДЭСНИЙ /ЭНГИЙН/ ГАДААД ПАСПОРТЫН ХУГАЦАА СУНГАХ
Паспорт сунгах асуудлыг /2001 оны 12 дугаар сараас хойш олгогдсон / паспортын хvчин төгөлдөр байх хугацаа дуусахаас нэгээс хоёр сарын өмнө ЭСЯ -нд тавина. Ингэхдээ дараах зvйлийг бvрдvvлж шуудангаар илгээх буюу биеэр авчирч болно. Yvнд:
- Паспорт
- Паспортын хугацаа сунгахыг хvссэн өргөдөл. Өргөдлийг монгол хэлээр бичиж, оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаар тодорхой заасан байх шаардлагатай
- Консулын vйлчилгээний төлбөр
- Төлбөрийг хийж хаягласан баталгаатай буцах дугтуй
Паспортыг нэг жилийн хугацаагаар сунгах ба шаардлагатай бичиг баримтыг бvрэн ирvvлсэн тохиолдолд ажлын 1 хоногт багтаан сунгана.
Үйлчилээний төлбөр:
- 6 сар 50 юань
- 1 жил 100 юань
- 2 жил 200 юань
ҮНДЭСНИЙ /ЭНГИЙН/ ГАДААД ПАСПОРТ ЗАХИАЛАХ
Паспортын хугацааг сунгах боломжгүй болсон, гэмтээсэн, үрэгдүүлсэн иргэд өөрийн хүсэлтээр ЭСЯ-нд ирж Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд Үндэсний /энгийн/ гадаад паспорт захиалж болно.
Бүрдүүлэх баримт:
- Иргэний үнэмлэх
- Паспортоо үрэгдүүлсэн бол оршин суугаа дүүргийн /БНХАУ-ын/ Цагдаагийн газрын тодорхойлолт
- Монгол улсын Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд хандаж паспорт олгохыг хүссэн өргөдөл
- Зураг /Ар талын дэвсгэр нь цагаан, 3*4 хэмжээтэй зураг 4 ширхэг
- Анкет 2 хувь
- Хураамж
Төлбөрийг ЭСЯ-нд бэлнээр авах ба захиалсан паспортыг 1-2 сарын хугацаанд авч өгнө.
ЗӨВЛӨГӨӨ
БНХАУ-д зорчиж буй иргэддээ хандан Монгол улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас дараах зөвлөгөөг өгч байна.
- Монгол улс, БНХАУ-ын хооронд иргэд харилцан зорчих хэлэлцээрийн дагуу Е серийн үндэсний энгийн гадаад паспорттай иргэд БНХАУ-ын нутаг дэвсгэрт 30 хүртэл хоног хугацаанд визгүй зорчдог. Хэрэв энэ хугацаанд БНХАУ-ын хилээр гараагүй тохиолдолд хууль бусаар оршин суусан хэрэг зөрчилд холбогдож ихээхэн хэмжээний торгууль төлөх, түүнчлэн ял шийтгэл ногдуулахад хүрдгийг анхаарна уу?
- БНХАУ-д ажиллах, суралцах зорилготой удаан хугацаагаар мөн эмчлүүлэх, тэднийг асран хамгаалах зорилготой 30-аас дээш хоногоор ирэх тохиолдолд виз сунгуулах асуудлыг хүлээж авсан талын /сургууль, албан газар, эмнэлэг/ байгууллагууд тухайн нутаг дэвсгэрийн Цагдаагийн байгууллагад хандан зохих журмын дагуу шийдвэрлэдэг.
- Паспорт, бичиг баримтаа үрэгдүүлэхгүй байхад анхаарах хэрэгтэй.
- БНХАУ-д зорчиж буй иргэд их хэмжээний бэлэн мөнгө биедээ авч явахгүй байх