www.mongolembassychina.org Монгол  |  English  |  中文
 
 
 
 
 

Links

Open government
Төрийн байгууллагууд
president_elbeg.gif


МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА ӨРГӨМЖИТ КОНСУЛЫН ГАЗАР

Өргөмжит Консул: Ноён Петер Слоун

Өрөгмжит Консулын газрын албан ёсны хаяг

Level 10,
80 Mount Street
NORTH SYDNEY   NSW   2065
Australia

Шуудангийн хаяг:

Box 1731
NORTH SYDNEY   NSW   2065
Australia

Tel:  +61-2-99661922
Fax: +61-2-99661922
Email:  monconoz@yahoo.com
Website:  www.acay.com.au/~sckscp/moncon


 
МОНГОЛ, ШИНЭ ЗЕЛАНДЫН ХАРИЛЦААНЫ ЛАВЛАХ 

Монгол Улс Шинэ Зеланд Улстай 1975 оны 4 дүгээр сарын 8-нд дипломат харилцаа тогтоосон.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат 1997 онд Шинэ Зеландад айлчилсан. Энэ нь Монгол Улсын төрийн тэргүүний Шинэ Зеланд улсад хийсэн анхны айлчлал байв. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч П. Очирбат, Ерөнхий сайд Ж.Болжер нар Монгол, Шинэ Зеландын хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурсан.

Шинэ Зеланд Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Фил Гофф 2003 онд Улаанбаатар хотноо хуралдсан Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын тавдугаар бага хуралд оролцож, улмаар Монгол Улсын Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулууны урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийсэн.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын Яам Шинэ Зеланд, Шинэ Зеланд Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын Яам Монгол Улсын хэргийг тус тус хамаардаг. Монгол Улсаас Шинэ Зеланд Улсад суух Элчин сайд Г.Батсүх 2005 онд Шинэ Зеланд Улсад хавсран суух Элчин сайдаар томилогдож 2006 оны 4 дүгээр сард ИЖБ-ээ барьсан.

Шинэ Зеланд Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Антони П. Браун 2005 онд ИЖБ-ээ барьсан.

Худалдаа: Монгол Улс гол төлөв шар айраг, масло, хуурай сүү, зарим төрлийн машин механизм импортоор авдаг.

Монгол, Шинэ Зеландын худалдааны эргэлт /мянган ам.доллар/

 

1995

1996

1997

1998

1999

2000

2001

2002

2003

2004

2005

Нийт эргэлт

123,6

99,7

11,7

21,6

692,6

749,0

25,2

856.9

922.7

1,876

1.346

Экспорт

15,6

99,7

-

-

-

-

-

-

-

2,4

34.94

Импорт

108,0

-

11,7

21,6

692,6

749,0

25,2

856.9

922.7

1,873

1.31

Хөрөнгө оруулалт: Шинэ Зеландын хөрөнгө оруулалт манай уул уурхай, газар тариалан, мал аж ахуйн салбарт голлон орсон. 2005 оны 6 дугаар сарын байдлаар нийт 3,585 мянган ам.долларын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд бүртгэгдсэн.Зарим гол аж ахуйн нэгжүүдийг хүснэгтээр харуулав. Үүнд:
 

Компанийн нэр

Хөрөнгө оруулалтын хэмжээ/мянган ам.доллар/

Салбар

Gold Мongol

10,0

ашигт малтмалын судалгаа

Montara

10,0

бугын аж ахуй, гадаад дотоод худалдаа

NZM food

1224,0

ойн бүтээгдэхүүнийг боловсруулах

Khaan

83,0

махны үйлдвэр

Khaantrade

16,0

Гадаад, дотоод худалдаа

Combyte

21,0

компьютерийн үйлчилгээ

Min Li to Co

200,0

харилцаа холбоо

 

Тусламжийн талаар:Монголд Хандивлагч орнуудын уулзалтанд Шинэ Зеланд Улс 1991 оноос хойш тогтмол оролцож жилд дундажаар 200-250 мянган ам.долларын тусламж үзүүлж байсан бөгөөд уг тусламжийн хөрөнгийг ноос, арьс ширний боловсруулалтыг сайжруулах судалгаа хийх, манай мал аж ахуйн болон бусад салбарын мэргэжилтнүүдийг дадлагажуулах, байгалийн хөрсний тооцоо, хөдөөгийн сэргээгдэх эрчим хүчний техник эдийн засгийн тооцоо, нүүрсний салбарын өөрчлөлт зэрэг чиглэлүүдээр манай улсад үйл ажиллагаа явуулсан Шинэ Зеландын компаниудыг дэмжихэд тус тус зарцуулж байсан. 1993-1995 оны санхүүгийн жилд манай 5 мэргэжилтэнг тус бүр нэг жилийн хугацаагаар сургалтанд хамруулсан. 1997 онд гарсан ой хээрийн түймрийн хохирлыг арилгахад 65 мянган ам.доллар хандивлаж байв.

Шинэ Зеландын Засгийн газар 1991-2002 оны хооронд манай улсад нийт 1.828.854 ам.долларын албан ёсны тусламж олгосон байна. Энэхүү тусламж дараах хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулагдсан. Үүнд:

  • Төрийн захиргааны шинэтгэлийн хөтөлбөр
  • Англи хэлний сургалт
  • Ядуурлыг бууруулах сан

Шинэ Зеландын засгийн газар 2003 онд Улаанбаатар хотноо хуралдсан Ардчилалыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын бага хуралд зориулж 27.7 мянган ам.доллар хандивласан байна.

 
МОНГОЛ, АВСТРАЛИЙН ХАРИЛЦАА

Монгол Улс Австрали Улстай 1972 оны 9 дүгээр сарын 15-нд дипломат харилцаа тогтоосон.

1980-аад оны дундуур манай парламентын төлөөлөгчид, ГЯЯ-ны сайд Австралид айлчилж, хөдөө аж ахуйн чиглэлээр цөөн тооны хүмүүс Австрали Улсад очиж туршлага судалж байсан бөгөөд харин 1990-ээд оноос хоёр орны харилцаа мэдэгдэхүйц идэвхжсэн. Тухайлбал, Монгол Улсын Улсын Бага Хурлын дарга 1992 онд, Гадаад харилцааны сайд 1993 онд, Монгол Улсын Ерөнхийлөгч 1997 онд, УИХ-ын дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид 1998 онд тус тус Австрали Улсад, Австралийн Парламентын Сенатын Танхимын төлөөлөгчид 1990, 1991 онд, Гадаад хэргийн сайд 1993 онд, Австралийн Амбан захирагч 1994 онд, Гадаад бодлогын асуудал эрхэлсэн Парламентын нарийн бичгийн дарга Хатагтай Крис Галлус 2003 онд, Австралийн Парламентын Төлөөлөгчдийн Танхимын дарга Давид Хокер тэргүүтэй төлөөлөгчид 2005 онд, Австралийн Аж үйлдвэр, аялал жуулчлал, байгалийн нөөцийн сайд Иан Макфарлейн 2005 онд тус тус манай оронд айлчилсан.

Монгол Улсын УИХ-д Монгол-Австралийн парламентын бүлэг, Австралийн Парламентад Австрали-Монголын Парламентын бүлэг тус тус 2005 онд байгуулагдсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2005 оны 9 дүгээр сард НҮБ-ын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр Австрали Улсын Ерөнхий сайд Жон Ховардтай уулзаж хоёр талын харилцааны асуудлаар санал солилцож байв.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат 1997 онд Австрали Улсад албан ёсны айлчлал хийх үеэр Монгол, Австралийн найрамдал, хамтын ажиллагааны тухай хамтарсан мэдэгдэл гаргаж хоёр орны Гадаад хэргийн сайд нар үсэг зурсан. Мөн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат Австралийн Ерөнхий сайд Жон Ховардыг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урьсан.
Сангийн сайд асан П.Цагаан тэргүүтэй төлөөлөгчид 1997 онд, УИХ-ын дэд дарга асан Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид 1998 онд Австрали Улсад тус тус айлчилж төрийн захиргааны шинэтгэлийн туршлагатай танилцаж байв.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын Яам Австрали, Австрали Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын Яам Монгол Улсын хэргийг тус тус хамаардаг. Монгол Улсаас Австрали Улсад суух Элчин сайд Г.Батсүх 2005 онд Австрали Улсад хавсран суух Элчин сайдаар томилогдож 2006 оны 4 дүгээр сард ИЖБ-ээ барьсан.

Австралийн Сидней хотноо Монгол Улсын Өргөмжит консул ажилладаг.

Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Алан Уильям Томас 2003 оны 5 дугаар сард ИЖБ-ээ барьсан.
1993 онд Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн Австралид айлчилж “Хөгжлийн хамтын ажиллагааны тухай меморандум”, “Жижиг төсөл хэрэгжүүлэх тухай меморандум”-д тус тус гарын үсэг зурсан. Эдгээр тохиролцооны дагуу уул уурхайн менежментийг хөгжүүлэх, боловсрол, эрүүл мэнд, усан хангамжийг сайжруулах зэрэг салбарт хамтын ажиллагаа хөгжүүлж байна.
Австралийн тал 1994 онд 2 жилийн хугацаагаар манай 6 оюутан, 1995-1997 онд жил дараалан 12 оюутан 1,5-2 жилийн хугацаагаар тус тус хүлээн авч магистрын сургалтад хамруулсан. 1998 оны санхүүгийн жилээс манай зэрэг хамгаалах оюутнуудын тоог 12-оос 6 болгон бууруулж, оронд нь богино хугацааны сургалтуудыг зохион байгуулах болсон. Манай оюутнууд менежмент, бизнес, хууль, төрийн захиргааны удирдлага, олон улсын харилцаа болон бусад чиглэлээр суралцдаг.

Австрали Улс нь Монгол Улсад Хандивлагч орнуудын уулзалтад тогтмол оролцож ирсэн. 1997/98 онд 2,6 сая австрали долларын тусламж, 1999/2000 онд 3 сая австрали доллар (2 сая орчим ам. доллар)-ын тусламж үзүүлсэн. 2000-2001 оны санхүүгийн жилд Австралийн Засгийн газраас Монголд хэрэгжүүлэх хөгжлийн хамтын ажиллагааны төсвийг 3,3 сая австрали доллар болгон нэмэгдүүлсэн.

Австралийн Засгийн газар 2002-2003 оны санхүүгийн жилд Австрали-Монголын хамтын ажиллагааны хөтөлбөр /хоёр талын шугамаар хэрэгжих/-т 2.7 сая австрали доллар, Хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөр, Засгийн газрын бус байгууллагын хамтын ажиллагааны хөтөлбөр, Шууд тусламжийн хөтөлбөр, Хөгжлийн төлөө Австралийн залуу элч нарын хөтөлбөр зэргийн хүрээнд манай оронд 0,5 сая австрали долларын тусламж үзүүлсэн.

Австрали Улсаас манай улсад үзүүлж буй тусламж дараахь гурван чиглэлд төвлөрч байна. Үүнд:

  • Засаглал: “Чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр” /Capacity building Programme/ хөтөлбөр нь cургалт, төрийн байгууллагын удирдлагыг сайжруулахад чиглэгддэг. Уг хөтөлбөр 1998 оны 10 дугаар сард хоёр улсын засгийн газар хооронд Санамж бичиг байгуулснаар хэрэгжиж эхэлсэн. Тус хөтөлбөрийн дагуу Австралид удаан болон богино хугацааны сургалтууд, төрийн байгууллын удирдлагыг сайжруулах төслүүд хэрэгжих шатандаа явагдаж байна.

 
Чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр дараах хэлбэрүүдээр хэрэгжиж байна. Үүнд:

  • Богино хугацаагаар зөвлөх ажиллуулах – австралийн зөвлөх-мэргэжилтэн Монголд ирж бодлогын гол асуудлуудаар зөвлөгөө өгнө.
  • Богино хугацааны сургалт (3 сар хүртэл)
  • Тухайн байгууллагын хэрэгцээнд нийцүүлэн сургалт Монголд зохион байгуулах
  • Австралид зохион байгуулагддаг сургалтад хамруулах
  • Тухайн байгууллагын хэрэгцээнд нийцүүлэн сургалт Австралид зохион байгуулах
  • Австралид дипломын дараах болон магистрийн сургалтад хамрагдах (2 жил хүртэл)
  • Төрийн байгууллагуудын гол шийдвэр гаргагчдад Австралийн туршлагыг танилцуулах зорилгоор сургалтын аялал зохион байгуулах
  • Австралийн ижил төстэй байгууллагуудад зочилж ажиллах
  • Дэд бүтцийн хөгжил: Дэлхийн Банк болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн шугамаар байгаль орчин, усны хангамжийг сайжруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлж байна. Тухайлбал, Дэлхийн Банкны шугамаар Улаанбаатар хотын хүрээлэн буй орчин, усны хангамжийг сайжруулах /USIP/ төсөлд Австралийн тусламжийн 50 гаруй хувь зарцуулагдсан.
  • Төрийн бус байгуулагуудын үйл ажиллагааг дэмжих хөтөлбөр / Small activity scheme/: Энэ хөтөлбөр нь шилжилтийн үеийн нийгмийн бэрхшээлүүдийг даван туулахад чиглэгдсэн нийгмийн чиглэлийн жижиг төслүүдийг санхүүжүүлэх буцалтгүй тусламжийн хэлбэрээр хэрэгждэг. Энэ хөтөлбөр 1993 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд эмэгтэйчүүд, хүүхэд, ядуурлыг бууруулах, хөдөө аж ахуй зэрэг чиглэлийн төслүүдэд 2 сая орчим ам.доллар зарцуулжээ. 1999/2000 онд нийт 18 жижиг төслийг санхүүжүүлсэн.

Австрали Улс НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн төслүүдийг санхүүжүүлэхэд хандив өгч, зөвлөх, мэргэжилтнүүдээ ирүүлэн тусалж байна. ЮНИСЕФ-ийн шугамаар хэрэгжүүлсэн “Вакцинжуулалт”, “Иодын дутагдлаас сэргийлэх” төслүүдэд Австрали 90 орчим мянган ам.доллар хандивласан. Байгаль Орчны Яам Австралийн тусламжаар /22 мянган ам.доллар/ номын санг шинэчлэн байгуулсан.

2000 оноос хойш Австрали Улс манай оронд болсон цас зуд зэрэг гамшигтай холбогдуулан нийт 550,000 ам.долларын тусламж үзүүлсэн.

2003-2004 оны санхүүгийн жилд Австрали Улс Монгол улсад 2.9 сая ам.долларын хөгжлийн тусламж үзүүлсэн.

Австралийн Шинэ Өмнөд Уэльс муж улсын засгийн газар манай улсад 5 тахь бэлэглэснийг 1995 оны 6 дугаар сард Говь Алтай аймгийн Тахийн талд нутагшуулсан.

Худалдаа: Монгол Улс гол төлөв эрдэс баялаг Австралид экспортолж, уурхайн тусгай зориулалтын автомашин, механизм, түүний эд анги, мэдээллийн техник төхөөрөмж, түүний эд анги импортоор авдаг.

Монгол-Австралийн худалдааны эргэлт /мянган ам.доллар/

 

2002

2003

2004

2005

Нийт эргэлт

29

53.7

15.6

27.362

Экспорт

17715.3

34366.5

0.089

14.247

Импорт

11280.7

19464.3

15.521

13.115

Хөрөнгө оруулалт: Австралийн хөрөнгө оруулалт нь уул уурхайн салбарт төвлөрч нийт 6 компани 2046,3 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна. Үүнд:

Компанийн нэр

Хөрөнгө оруулалтын хэмжээ (мянган ам.долл)

Салбар

Gobi Drilling

2000

ашигт малтмалын
эрэл, хайгуул, үйлдвэрлэл

Metord

12.0

-“-

Dolog

12.0

-“-

Troymongolia-alt

12,0

-“-

Arthur Anderson Mongolia-Audit

 

банk санхүү

Kharakhorum-Expedition Mongolia

10,0

аялал жуулчлал

 
МОНГОЛ, ПАКИСТАНЫ ХАРИЛЦАА

Монгол Улс Лалын Бүгд Найрамдах Пакистан Улстай 1962 оны 3 дугаар сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын Яам ЛБНПУ, ЛБНПУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын Яам Монгол Улсын хэргийг тус тус хамаардаг.

Хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойш Элчин сайд нараа тогтмол харилцан томилж ирсэн. Монгол Улсын Элчин сайд Д.Цэгмид 1964 онд, С.Сосорбарам 1973 онд, Л.Чулуунбаатар 1979 онд, Ё.Очир 1989 онд, Д.Цахилгаан 1999 онд, Л.Амарсанаа 2004 онд тус тус Пакистан Улсад ИЖБ-ээ барьсан. Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Г.Батсүх 2005 онд ЛБНПУ-д хавсран суух Элчин сайдаар томилогдон ажиллаж байна.

ЛБНПУ-ын Элчин сайд нар 1964, 1966, 1972, 1975, 1981, 1989, 1994, 1999, 2000, 2003, 2005 онуудад тус тус Монгол Улсын Төрийн тэргүүнд ИЖБ-ээ барьсан.

Үндэсний баярын өдрийг тохиолдуулан хоёр орны төр, засгийн удирдагч нар цахилгаан утас тогтмол солилцдог.

Монгол Улс, Пакистан Улс нь хоёр тал, олон талын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэж олон улсын тавцанд бие биеийн байр суурийг ойлголцож, найрсгаар хамтран ажилладаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди 2002 оны 6 дугаар сарын 4-нд Казахистаны Алматы хотноо болсон Төв Азид итгэлцэлийг бэхжүүлэх, хамтран ажиллах Зөвлөлгөөний анхдугаар чуулганы үеэр ЛБНПУ-ын Ерөнхийлөгч П.Мушаррафтай уулзаж бүс нутгийн аюулгүй байдал, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож байв. Монгол Улсын Дэд Ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын дарга асан Р.Гончигдорж тэргүүтэй парламентын төлөөлөгчид 1992 оны 3 дугаар сард Пакистанд айлчилж, хоёр орны төрийн эрх барих дээд байгууллагуудын хооронд харилцаа тогтоосон.

2003 онд Улаанбаатар хотноо болсон Ардчилалыг шинээр буюу сэргээн тогтоосон орнуудын тавдугаар Бага хуралд Пакистаны Парламентын төлөөлөгчид оролцож байв. 2005 онд Пакистан Улсад болсон Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээ(ACD)-ний сайд нарын уулзалтад Монгол Улсын Гадаад хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил оролцов.

Худалдаа эдийн засгийн харилцааны хувьд 1998, 1999 онд манай улс нийт 400 орчим мянган ам.долларын бараа импортолсон бол 2000 онд 134 мянган ам.доллар, 2001 онд 6,8 мянган ам.долларын 19,4 тонн хонины самнаагүй ноос экспортолсон байна. Харин сүүлийн жилүүдэд гадаад худалдааны хэмжээ эрс буурсан үзүүлэлттэй байна.

Монгол, Пакистаны Худалдааны танхимууд 2003 онд харилцаа тогтоосон.

Пакистаны тал залуу дипломатуудад зориулсан тусгай сургалт, шуудан холбоо, банк, санхүү, төмөр зам, хяналт шалгалт, иргэний нислэг зэрэг чиглэлээр зохион байгуулдаг богино хугацааны сургалтад Монгол Улсын мэргэжилтнүүдийг хамруулдаг.